Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн нийт ажилтан, алба хаагч нар 2024.03.28-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио”-гоор ажиллах нэгдсэн дадлага, сургуулилтыг “Нуугд-Суу-Хүлээ” болон “Гүйхгүй-Эргэж буцахгүй-Хашгирахгүй-Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч аюулгүй зай талбайд цугларч дадлага сургуулилт хийлээ.