Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Дундговь аймгийн газар нь 2024 оны сургалт, зөвлөгөөнөө 4 сарын 4,5- ны хооронд Улаанбаатар хотын төв компанийн байранд нийт сум, сайтын ажилтны хүрээнд амжилттай зохион байгууллаа. Үүнд:
- Б.Мөнхбат /Гүйцэтгэх захирал
- Сэдэв: “Компанийн танилцуулга”
- А.Гантулга /Технологийн удирдлага, төлөвлөлтийн газрын захирал/
- Сэдэв: “Технологийн хөгжлийн чиг хандлага
- Д.Мянганбаатар /Захиргаа, удирдлагын газрын захирал/
- Мэндчилгээ
- Н.Баярхүү /Цахим үйл ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн/
- Сэдэв: “Үйлдвэрлэлийн осол хурц хордлого судлан бүртгэх тухай”
- Б.Жавзандулам /Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга/
- Сэдэв:“Багийн ажиллагаа, хамтын соёл”
- Р.Даваажамц /Дундговь аймгийн газрын зай тэжээлийн инженер/
- Сэдэв:“Зай тэжээл, нөөц үүсгүүрийн тухай мэдээлэл”
- Ч.Шагай /Дундговь аймгийн газрын ашиглалтын инженер/
- Сэдэв:“Мэдээллийн аюулгүй аюулгүй байдлын сургалт
-
Өнгөрөгч 2023 онд Дундговь аймгийн газар нь эрхэлсэн ажлаа хариуцлагатай сайн гүйцэтгэн техникийн бэлэн байдлыг хангаж 21 аймгийн газруудаас III байр эзэлсэн шагналаа хамт олноороо хүлээн авлаа.
-
Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнагдсан Өндөршил сумын салбарын ажилтан Ч.Баттөр, Адаацаг сумын салбарын ажилтан Ц.Цогнэмэх, Мөн 2023 оны МХС ХХК -н Шилдэг Ерөнхий инженерээр шалгарсан Г.Чанцалням, Шилдэг үйлчилгээний ажилтнаар шалгарсан жолооч П.Ганхуяг нарын шагналыг Гүйцэтгэх захирал Ц.Мөнхбат, Технологийн удирдлага, төлөвлөлтийн газрын захирал А.Гантулга, газрын дарга Б.Өлзийбаяр нар гардуулан өглөө.