“СҮЛЖЭЭНИЙ ТООН ШИНЖИЛГЭЭ” ДАДЛАГАЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

КИБЕР ХАЛДЛАГА, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ НИЙТИЙН ТӨВИЙН УРИЛГААР АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН СҮЛЖЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ (APNIC)-ИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН АДЛИ ВАХИР “СҮЛЖЭЭНИЙ ТООН ШИНЖИЛГЭЭ” СЭДВЭЭР ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН АЛБАН ХААГЧДЫГ ДАДЛАГАЖУУЛАХ СУРГАЛТЫГ МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК-ИЙН ТӨВ БАЙРНЫ ХУРЛЫН ЗААЛАНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Цахим шилжилт эрчимжиж, нийгмийн бүхий л салбарт үсрэнгүй ахиц дэвшил гарч байгаа энэ үед кибер халдлага, зөрчил, гэмт хэргийн аюул занал, түүний арга хэрэгсэл улам нарийсаж, технологийн дэвшлийг сөргөөр ашиглах эрсдэл нэмэгдсээр байна.

Цаг үеийн сорилт болсон энэхүү асуудлыг шийдэх ажлын хүрээнд Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн урилгаар Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв (APNIC)-ийн Ахлах мэргэжилтэн Адли Вахир хүрэлцэн ирж, “Сүлжээний тоон шинжилгээ” сэдвээр төрийн болон хувийн хэвшлийн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын кибер аюулгүй байдал хариуцсан албан хаагчдыг дадлагажуулах сургалтыг зохион байгуулж байна. 

Энэ удаагийн дадлага сургалтад Үндэсний дата төв, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Төрийн цахим үйлчилгээ зохицуулалтын газар, Мэдээлэл холбооны сүлжээ, Мобиком, Ондо, Мобинет, Жимобайл Нет, Могул Сервис, Топнэт зэрэг төр, хувийн хэвшлийн онц чухал мэдээлэл хамгаалах үүрэг бүхий байгууллагуудын кибер аюулгүй байдал хариуцсан 47 албан хаагчид хамрагдлаа.