НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга сургалтыг 2024 оны 05 сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Үйлчилгээний тасгийн дарга З.Мөнхнаран, Орлого шимтгэлийн байцаагч Б.Ариунтуяа нар удирдан зохион байгууллаа. 

Сургалтаар дараах багц хуулийг танилцуулав:

  • ·         Нийгмийн даатгалын ерөнхий хууль
  • ·         Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль
  • ·         Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль
  • ·         Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний                    тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль зэргийг танилцуулсан болно. 

Мөн сургалтаар УИХ-ын чуулганаар 2023 оны 07 сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн агуулгыг тоймлосон гарын авлага сургалтад хамрагдсан ажилтан бүрд олгов.