МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК-ИЙН АЖИЛТАН, АЛБА ХААГЧ НАР САЛБАРЫН ШАГНАЛААР ШАГНАГДЛАА

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баярыг тохиолдуулан Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн дараах ажилтан, алба хаагч нар ажил хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлэн ЦХХХСайдын 2024.06.24-ний өдрийн А/67 дугаар тушаалаар салбарын шагнал хүртлээ. 

Харилцаа холбооны тэргүүний ажилтан

1. Байр ашиглалт, автын хэсгийн ашиглалтын менежер Мягмаржавын Ганболд

2. Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн үйлчлэгч Төмөрбатын Сэржмядаг

3. Цахилгаан тэжээлийн монтёр Барианжавын Эрдэнэцогт

 Онц холбоочин хүндэт тэмдэг

1. Хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Нинжийн Ерөө

 Жуух бичиг

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн мэргэжилтэн Ц.Мөнхсүх

 Хамт олныхоо бахархал болсон эрхэм холбоочдодоо баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.