НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА - БИДНИЙ ОРОЛЦОО

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн хамт олон бид жил бүр нийгмийн хариуцлагын хүрээнд Улс эх орныхоо цусны нөөцийг бүрдүүлж, эрдэнэт хүмүүний алтан амь аврах сайн үйлийн аянд бодит хувь нэмрээ оруулан  хүмүүнлэгийн аянд нэгддэг билээ. 

Энэ жил Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/ болон Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран цус хандивлахад шаардлагатай дагаж мөрдөх журмыг чандлан баримтлан байгууллага хамт олноороо  идэвхтэй оролцлоо.