UNI LCJ болон LCM-ИЙН УУЛЗАЛТ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО.

2024 оны 07 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Олон улсын үйлдвэрчний эвлэлийн Зүүн Өмнөд Азийн гишүүн зарим байгууллагын хамтарсан уулзалтын “Удирдамж”-ийн дагуу харилцан ярилцлага, мэдээ мэдээлэл солилцох, компани болон ҮЭ-ийн танилцуулга хийх замаар өргөн хүрээтэй ач холбогдол бүхий уулзалт семинарыг зохион байгууллаа.

Уулзалтад:

1. UNI LCJ, JPGU талаас: 

- Mr.Yukinori Ishikawa President of JPGU / President of UNI -LCJ /

- Mr.Mitsuru Yoshino Special Officer of JPGU, UNI Apro Tokyo Office 

- Mr.Yoichiro KANEKU Officer of JPGU 

2. Монгол шуудан ХК талаас:    

- Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн  

- Дэд захирал Н.Хосбаяр

- ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх захирлын зөвлөх Д.Цэцэгээ 

- ҮЭХ-ны дарга Ч.Солонго,

- ҮЭХ-ны тэргүүлэгч гишүүн Н.Орхонтуул, О.Сарангэрэл

3. Мэдээлэл холбооны сүлжээ ХХК талаас:  

- Олон Улсын хамтын ажиллагааны албаны дарга Н.Билгээ 

- Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Б.Жавзандулам  

- Маркетингийн хэлтсийн дарга Т.Одонтуяа 

- ҮЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Нарангэрэл  

4. UNI LCM талаас:

- UNI LCM-ийн тэргүүн Ч.Оюунбаяр 

- Удирдах зөвлөлийн гишүүн Нарийн бичгийн дарга Ц.Отгонтунгалаг 

- Удирдах зөвлөлийн гишүүн МЭМА-ны ҮЭХолбооны дарга Ч.Нарантуяа

- Удирдах зөвлөлийн гишүүн Петро стар компанийн ҮЭХ-ны дарга Ч.Цоож

- Удирдах зөвлөлийн гишүүн Говь ХК-ийн ҮЭХ-ны дарга Д.Чимэддолгор

- Монгол шуудан ХК ний ҮЭХ-ны дарга Ч.Солонго  

- ИНЕГ-ын харьяа Чингис хаан ОУ-ын нисэх буудлын ҮЭХ-ны дарга Н.Батчимэг 

- Нарийн бичгийн дарга  Амарсанаа  

- МХС ХХК-ийн ҮЭХ-ны тэргүүлэгч гишүүн Н.Нарангэрэл нар оролцсон юм.

Уулзалтын хүрээнд Монгол талаас  оролцсон байгууллагын удирдлагын баг үйлдвэрчний эвлэлийн санал хүсэлтийг хүлээн авч харилцан мэдээлэл солилцох, төлөвлөгөөт ажлуудыг хуваарийн дагуу ажил хэрэг болгох тал дээр санаачилгатай хамтран ажиллахаар болсон юм. UNI LCM-ийн Монгол дахь зохицуулах зөвлөл нь гишүүн байгууллагуудын санал хүсэлтийг бичгээр авч судалж  шийдвэрлэх тухай санал солилцож, UNI LCJ /UNI Liaison Council of Japan/, UNI LCM-ийн  цаашдын хамтын ажиллагааг хэрхэн зохион байгуулах, сектор бүрийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сургалт семинар уулзалт зохион байгуулах, гишүүдээ солилцох, хамтын ажиллагааны гэрээ байгуулах зэрэг олон талт хэлбэрээр саналаа солилцож UNI LCJ-рүү  ойрын өдрүүдэд илгээхээр төлөвлөгөөт ажлын жагсаалтад тусгасан.