МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК ШУТИС-ИЙН МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн - Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн захирал Н.Чулуунбанди, Сургалт чанарын албаны дарга П.Ууганбаяр болон Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат, Стратеги, санхүү, борлуулалтын газрын захирал Ц.Одхүү, Дамжуулах сүлжээ ашиглалтын газрын дарга А.Дамдин, Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Б.Жавзандулам мөн тус сургуулийн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл болох инженер техникийн ажилтан нар судлаачдын чадамж, туршлагыг харилцан солилцох, түгээн дэлгэрүүлэх, талуудын нөөцөд тулгуурлан салбарын инновацад суурилсан дэвшилтэт технологийн шинэ бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэхэд хамтран ажиллах, оюутнуудад чадамжид суурилсан эдийн засгийг бий болгоход бодит хувь нэмрээ оруулан, хамтран ажиллах зорилгоор уулзалт зохион байгуулж санал солилцож 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хамтран ажиллах санамж бичигт Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат болон ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди нар гарын үсэг зурлаа.