Нэгэн хакер принтерүүдийг хакердаж PewDiePie-г дагахыг уриалсан захидлыг хэвлүүлжээ

Швед гаралтай Юүтүбчин, “PewDiePie” нэрээрээ алдаршсан Феликс Кжелбергийн дагагчдыг нэмэх давалгаа хүчээ аваад багагүй хугацааг өнгөрүүлж байгаа билээ. Учир нь олон жилийн туршид хамгийн олон дагагчтай Юүтүбчин байсан түүнд энэ жил өрсөлдөгч гарч ирсэн нь Энэтхэгийн хөгжмийн продакшин болох T-Series байв.

Энэхүү нийтлэлийг бичиж байх үед дууны клип, киноны трэйлер оруулдаг T-Series суваг 73 сая 130 мянган дагагчтай байгаа бол төрөл бүрийн хөгжилтэй бичлэг оруулдаг PewDiePie 73 сая 450 мянган дагагчтай байгаа юм.