2024 оны намрын сургалтын элсэлтээ авч байна.

“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Сургалтын төв нь 2024 оны 09 дүгээр сарын 23- ны өдөр эхлэх “Кабель шугамын мэргэжил олгох сургалт” мэргэжил олгох 14 хоногийн ээлжит сургалтдаа элсэлт авч байна. 

“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь 2012 оноос “Кабель шугамын мэргэжил олгох сургалт”-ыг тасралтгүй зохион байгуулж 500 орчим техникийн ажилтныг бэлтгэн гаргасан бөгөөд 2020 оноос эхлэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын Сургалт, үнэлгээ, судалгааны институтийн ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ олгох онол, дадлага хосолсон 80 цагийн хөтөлбөртэй сургалтыг олон жилийн туршлагатай багш нараар удирдуулан  амжилттай зохион байгуулж байна. 

  • ✅ Чадварлаг багш
  • ✅ Чанартай сургалт 
  • ✅ Тохилог танхим

Хаяг: Баянгол дүүрэг, Хасбаатарын гудамж, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн 2-р байр, №103 тоот өрөө 

Холбогдох дугаар: 70112601, 99274858, 99169299, 95105141