Солонгосын прокуророос Самсунгийн нугалардаг дэлгэцийн технологи хулгайлагдаж улмаар Хятадын хоёр компанид нийт 14 сая ам.доллароор зарагдсан болохыг мэдээлжээ.
Прокуророос энэ хэрэгт холбогдуулан 11 иргэнд шийтгэл оноосон бөгөөд тэдний гурав нь одоогоор хоригдож байгаа аж. Түүнчлэн Солонгосын прокурорын газар хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа хоёр Хятад иргэнийг олж чадаагүй учир Интерполоос тусламж хүсчээ.
Өнгөрсөн Баасан гарагт Самсунг компани хууль прокурорын байгууллагад уг хэргийг шалган илрүүлсэн явдалд талархлаа илэрхийлсэн юм.
Гар утасны зах ээлийн 20 хувийг бүрүүлдэг Самсунг компани тус нугалардаг дэлгэцийг бүтээхийн тулд зургаан жилийн турш ажиллаж, нийт 130 сая ам.долларыг зарцуулсан ажээ.