ТАНИЛЦУУЛГА

 

Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн Өмчит ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдаж, 2007 оны 7 дугаар сараас албан ёсоор үндсэн үйл ажиллагаагаа эхлэн Монгол улсын нутаг дэвсгэрийг хамарсан мэдээлэл, холбооны үндсэн сүлжээ болох улс, хот хооронд, орон нутгийн дамжуулах байгууламжийн нэгдсэн сүлжээг эзэмшин, тэдгээрийн байнгын тасралтгүй ажиллагааг хангаж, ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байна. 

   

Манай компани нь мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйлчилгээ эрхлэгч салбарын компаниуд төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдэд дэд бүтцийг нээлттэй, тэгш эрхтэйгээр түрээслэн, сүлжээний тасалдалгүй найдвартай байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.

 

            Өнөөгийн байдлаар Монгол Улсын өндөр хурдны шилэн кабелийн сүлжээний 47.3 хувь буюу 21 аймаг 294 сум, суурин газрыг хамарсан 18165 км шилэн кабелийн сүлжээ, Улаанбаатар хот, хөдөө орон нутагт 11499 холбооны худаг, 899442 метр урт бүхий сувагчлал, Улаанбаатар хот, 21 аймаг, 390 сум, суурин газарт байр, цамхаг эзэмшиж мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, төрийн болон бизнесийн байгууллагад үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна.

 

            Компани үндсэн болон гэрээт нийт 1608 инженер, техникийн ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч, төрийн болон хувийн хэвшлийн 232 байгууллагатай хамтран ажиллаж байна.

 

ГИШҮҮНЧЛЭЛ 

 

            Манай компани Олон улсын цахилгаан холбооны байгууллага (International Telecommunication Union), Ази Номхон Далайн бүсийн цахилгаан холбооны байгууллага (Asia Pacific Telecommunity) –ын гишүүн бөгөөд тус байгууллагаас зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож хамтран ажиллаж байна. 

Түүнчлэн Азийн бүтээмжийн байгууллага, Монголын худалдаа ажил үйлдвэрийн танхим, Монголын хүний нөөцийн институтийн гишүүн байгууллага юм. 

 

  • ХҮРТЭЭМЖТЭЙ НАЙДВАРТАЙ СҮЛЖЭЭ
  • МЭРГЭЖЛИЙН ЧАДВАРЛАГ ХОЛБООЧИД
  • ХАРИЛЦАГЧДАА ДЭМЖСЭН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ
  • ЁС ЗҮЙГ ДЭЭДЭЛСЭН8 ХАРИУЦЛАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

АЛСЫН ХАРАА: ХӨТӨЛЖ ХӨГЖИНӨ

 

ЭРХЭМ ЗОРИЛГО: Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг Монгол хүн бүрт дамжуулан хүргэж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх өндөр хурдны хамгийн хүртээмжтэй үндэсний сүлжээ болно. 

 

  • ШИЛЭН КАБЕЛИЙН УРТ: 18165км
  • ДАМЖУУЛАХ БАЙГУУЛАМЖИЙН БАГТААМЖ: Хот хоорондын сүлжээ, олон улсын сүлжээ
  • ХУДАГ СУВАГЧЛАЛЫН БАЙГУУЛАМЖ: 11499 холбооны худаг, 899442 метр урт сувагчлал,
  • 373 ТЕХНОЛОГИЙН БАРИЛГА, 353 ЦАМХАГ
  • ХҮНИЙ НӨӨЦ: 1608 мэргэшсэн ажиллагсад 

Танилцуулга татах