Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 12-р сарын 08-ны 638 дугаар тогтоолоор батлагдсан компанийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2020 оны 12-р сарын 14-ны өдрийн 76/03 дугаар тогтоолоор батлагдсан компанийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллалаа.
2021 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө нь нийт 7 бүлэг 28 нэр төрлийн 25 багц худалдан авалтыг 6,622.4 сая төгрөгөөр зохион байгуулахаар батлагдсан бөгөөд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 07-р сарын 08-ны 302 дугаар тогтоолоор нэмэлт тодотгол орсоны дагуу худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт орж 7 бүлэг 29 нэр төрлийн 26 багц худалдан авалтыг зохион байгуулахаар болсон.
Төлөвлөгөөнд тусгагдсан 26 багц худалдан авалтаас жилийн эцсийн байдлаар 21 багц худалдан авалтыг 3,827.5 сая төгрөгөөр 257.9 сая төгрөгийн хэмнэлт гарган амжилттай зохион байгуулаад байна.
Д/д |
Тухайн жилд худалдан авах бараа, ажил үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ |
Тоо хэмжээ |
Төлөвлөгөө |
Гэрээ хийгдсэн дүн |
Гүйцэтгэлийн хэмнэлт |
Хэрэгжээгүй ажлууд |
|
1 |
Орон нутгийн салбарын технологийн барилга |
4 |
173,450 |
3 |
126,092 |
969,0 |
46,390 |
2 |
Цамхаг |
1 |
120,637 |
- |
- |
- |
120,637 |
3 |
Үндсэн сүлжээний өргөтгөл |
3 |
3,707,00 |
2 |
440,271 |
66,729 |
3,200,000 |
4 |
Өгөгдлийн сүлжээний өргөтгөл |
5 |
2,489,867 |
5 |
2,333,995 |
155,871 |
- |
5 |
Сувагчлал, кабель шугамын өргөтгөл |
9 |
326,619 |
7 |
289,451 |
14,052 |
23,116 |
6 |
Технологийн багаж, техник хэрэгсэл |
2 |
294,000 |
2 |
276,275 |
17,725 |
- |
7 |
Зай тэжээлийн шинэчлэл, хөргөлтийн тоног төхөөрөмж |
2 |
364,034 |
2 |
361,503 |
2,531,0 |
- |
Дүн |
26 |
7,475,607 |
21 |
3,827,587 |
257,877 |
3,390,143 |
2021 онд хэрэгжээгүй 3,390,143.0 төгрөгийн төсөвт өртөг бүхий 5 төсөл арга хэмжээнүүдээс 3.2 тэрбум төгрөгийн гадаадын зээлээр хэрэгжих төсөл нь хойшилсон, бусад арга хэмжээ нь цар тахлын улмаас хэрэгжээгүй болно.