Мэдээлэл Холбооны Сүлжээ компанийн 21 аймгийн газрын дарга нар болон Улаанбаатар хотын удирдах албан тушаалтнуудыг хамарсан “УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН” 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод эхэллээ.
Энэ жилийн зөвлөгөөний сургалтын хөтөлбөрийг Харилцаа холбооны зохицуулах хороо, Авлигатай тэмцэх газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газруудтай хамтран зохион байгуулж байгаа билээ.
Сургалтаар удирдах ажилтнуудад:
- Цахим шилжилт
- МУ-ын мэдээлэл холбооны салбарын хөгжлийн чиг хандлага, сүлжээний зохицуулалт, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа
- Нийтийн албанд нийтийн болон хувийг ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх
- Худалдан авах ажиллагаа ба цахим систем
- Байгууллагын соёл, удирдлагын ёс зүй, харилцаа, хандлага
- Хөдөлмөрийн бүтээмж, хариуцлага сахилга батыг сайжруулах арга зүйн мэдлэг, мэдээлэл олгож байна.