Мэдээлэл холбооны сүлжээ компанийн хэмжээнд 21 аймгийн газар бүрт сумдын ажилтнуудын сургалт, зөвлөгөөн явагдаж өнгөрлөө. Зөвлөгөөнөөр аймаг тус бүр өнгөрсөн оныхоо ажлыг дүгнэж, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлуудын төлөвлөгөөг танилцуулан, сумдын ажилтнуудыг компаниас хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөлт зэрэг холбогдох мэдээллээр хангаж, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх сургалт семинарыг зохион байгууллаа.