Сургалт зөвлөгөөн зохион байгуулагдлаа

Мэдээлэл холбооны операторуудын ассоциациас Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн сургалтын төвтэй хамтран 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гишүүн байгууллагуудын удирдах ажилтнуудад зориулсан “Зохицуулалт, зохицуулалтын чиг хандлага" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд ассоциацийн гишүүн байгууллагууд болох Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, МЦХ ХХК, Мобиком корпораци, Мобиком нэтворкс ХХК, Юнител групп, Скайтел групп, Скайнэтворкс ХХК-ийн удирдлагууд оролцлоо.