Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс Нийслэлийн Онцгой Байдлын Газрын харъяа Сургалтын төвтэй хамтран 2019 оны 4-р сарын 9-10-ны өдрүүдэд "Гамшгаас урьдчилан сэргийлэх онол дадлага хосолсон сургалт"-г амжилттай зохион байгууллаа. Компанийн Улаанбаатар хотын салбар, газар нэгжүүдийн ажилтнууд 2 өдөрт 4 удаагийн давтамжтай тусгай тоноглогдсон сургалтын танхимуудад мэргэжлийн, туршлагатай, мэргэшсэн ажилтнуудаар онолын мэдлэг, дадлалага сургуулилт заалгалаа. Энэхүү сургалт нь нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах гамшгаас урьдчилан сэргийлэх нэгдсэн дадлага сургуулилтын өмнө болж байгаагаараа онцлог юм. Сургалтаар газар хөдлөлт, гал түймрийн аюулаас хэрхэн сэргийлэх, сэхээн амьдруулах тусламжийг бодитоор тайлбарлан дадлагажууллаа.