Нийгмийн хариуцлага

 

“МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН СҮЛЖЭЭ 2021 ” СТРАТЕГИ

 

“ШИНЭ ЗУУНЫ БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ

 

Энэхүү төслөөр Мэдээлэл Холбооны Сүлжээ ХХК-н шилэн кабелийн суурь дэд бүтэц дээр суурилан 260 сумын 255 ерөнхий боловсролын сургууль, 21 аймгийн төв, УБ хотын алслагдсан 2 дүүргийн нийт 200 гаруй ерөнхий боловсролын сургууль холбогдож интернэтийн болон бусад үйлчилгээг авч байна.

- Төсөл хэрэгжсэнээр хөдөө орон нутагт суралцаж байгаа сурагч, ажиллаж байгаа багш, ажилтан нар орон зай цаг хугацаанаас үл хамааран мэдээ, мэдээлэл олж авах, цахим контент ашиглах, цахим сургалтын хөтөлбөрөөр суралцах, ном гарын авлагаар хангагдах, өөр хоорондоо туршлага солилцох бүрэн боломжтой болсон.

- Сургууль бүр сүлжээнд холбогдож, багш бүр зөөврийн компьютертэй, сургууль бүр ухаалаг самбартай болсноор түүгээрээ дамжуулан цахим контент бэлтгэн сонирхолтой хэлбэрээр сургалтын үйл ажиллагааг явуулснаар сурагчдад хичээлийн агуулгыг ойлгуулах цаг хугацааг хэмнэж, тухайн багш хүүхэд нэг бүртэй ажиллах боломж бүрдэж байна.

- Багш, ажилтан төслийн хүрээнд байгуулагдсан дэд бүтцийг ашиглан сургууль, цэцэрлэг, ажлын байрнаасаа боловсролын салбарын мэдээллийн системтэй өндөр хурдаар холбогдож цахим контент ашиглах, журнал хөтлөх, ангийн ирц бүртгэх, суралцагчдын дүн оруулах, явцын болон улирлын шалгалт авах, эцэг эхтэй харилцах зэрэг сургалтын өдөр тутмын үйл ажиллагаандаа мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглаж байна.

 

“ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ” ТӨСӨЛ 

 

Иргэнд:

• Зардал хэмнэнэ

• Орон зай, цаг хугацааны алдагдалгүйгээр шуурхай авна.

• Төрд итгэх итгэл дээшлэн, төрийн ой санамжаар дамжуулан харилцан хяналт тавигдана.

• Иргэний болон нийгмийн цахим мэдээллийн хуваагдал бууран, цахим бичиг үсгийн боловсрол дээшилнэ.

 

Төрд:

• Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх шинэ сувагтай болно.

• Төрийн мэдээллийн аюулгүй байдлын түвшин дээшилнэ.

• Төрийн үйлчилгээний зардал буурч, төсөв хэмнэгдэнэ.

• Авлигын индекс буурна.

• Цаасан суурьтай үйлчилгээ дижитал хэлбэрт шилжинэ.

• Мэдээллийн нэгдсэн сангийн статистикийн болон бусад судалгааны материал бүрдэнэ

• Хот, хөдөөгийн иргэдийн тоон ялгаа арилна.