Манай байгууллага нь компанийн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай МХС ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020.02.03-ны өдрийн А/13 тоот тушаалын дагуу компаний ажилтан ажиллагсдад шаардлагатай хамгаалах хэрэгсэл ариутгалын бодисоор хангах. Ажилтнуудын ажлын цагийг богиносгох зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаад Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Хороо болон бусад хорооны зүгээс талархаж байна.
Монгол улсын Онцгой комисс иргэн аж ахуй нэгж байгууллага бүр хариуцлага сахилга баттай байж хүчээ нэгтгэн короновирус /Covid-19/ халдварын эрсдэлт үеийг Монголчууд бид Энхийг хүсвэл эрүүлийг хүс уриан дор даван туулах ёстой гэж цаг наргүй ажиллаж байна.
Монгол хүн бүрийн нуруун дээр улс орны эдийн засаг оршин тогтнож байгаа энэ цаг үед дэм дэмэндээ урагшлах цаг тулсан байна.
Иймд МХС ХХК-ийн инженер техникийн ажилтан бид өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд ажиллаж байгаа хэдий ч цаг наргүй бидний төлөө, улс орныхоо ард иргэдийн төлөө ажиллаж буй Улсын онцгой комиссынхондоо нэг өдрийн цалингаа хандивлах уриалга гаргаж байна.
Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Хороо