Мэдээлэл холбооны сүлжээ ХХК болон Монголын цахилгаан холбоо ХК хамтран 119 шуурхай тусгай дугаарын суурилуулалт, холболтыг гүйцэтгэлээ.Ийнхүү Эрүүл мэндийн яамны харъяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шуурхай удирдлагын нэгжид 10 оператор ажиллах боломж бүрдэж 24 цагийн турш Коноравирус (Covid-19)-ын талаарх мэдээлэл, зөвөлгөө өгч эхэллээ.
Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг шилэн кабелийн сүлжээнд холбож GPON технологийг суурилуулан Монголын цахилгаан холбоо ХК-д хүлээлгэн өглөө. GPON технологийг суурилуулснаар мэдээллийн шуурхай, найдвартай байдлыг нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой юмаа.
МХС ХХК ГАМШГААС ХАМГААЛАХ ШТАБ