Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг ирэх сарын 30-ны өдрийг хүртэл хориглолоо

      Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамж болон “12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай” А/268 тоот захирамжийн үйлчлэх хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж байгаатай холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын “Коронавируст /КОВИД -19/ халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” А/436 тоот захирамж гарсан.

Захирамжид “Дэлхий нийтэд тархаж байгаа шинэ коронавируст /КОВИД-19/ халдварт өвчинтэй тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дараах үйл ажиллагааг дор дурдсанаар хязгаарласугай” гэжээ.

Захирамжийг бүрэн эхээр нь хавсралтаар танилцуулж байна.

Эх сурвалж:

 http://ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=47916&fbclid=IwAR2a0lMrtKoK81-HImls3KPVdfQccxESueC3kLnZCfoV142xGCfqG4b1o2Y