Коронавируст халдвар (COVID-19) -аас сэргийлэх зөвлөмж

                                      Коронавируст халдвар (COVID-19) -аас сэргийлэх зөвлөмж  

· Хурал, уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх

 

· Хурал, уулзалтыг цахимаар зохион байгуулах

· Хурал, уулзалтын үеэр өрөөний салхивчийг нээж, цэвэр агаар оруулах

· Хурал, уулзалтын дараа хатуу гадаргууг сайтар цэвэрлэх

· Хурал, уулзалтын бичиг баримттай цахим хэлбэрээр танилцах

· Хурал, уулзалтын өрөө, танхимд спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байлгах

· Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх

· Томилолт, айлчлалын баг болон хамгаалалтад цөөн хүн явах

· Тухайн улс, хотын өвчлөлийн нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээлэлтэй танилцсан байх

· Өвчлөл бүртгэгдээгүй улс, хот, маршрутыг сонгох

· Гар барих, хүний биед хүрэхээс зайлсхийх, аль болох 1,5-2 метрийн зайнаас харьцах

· Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх

· Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах

· Гараа савандаж сайтар угаах, гар халдваргүйжүүлэгч байнга авч явах

· Эмнэлэг,олон нийтийн болон үзвэр үйлчилгээний газраар үйлчлэхгүй байх

· Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг 2-оос доошгүй удаа сайтар арчиж цэвэрлэх

· Өвчлөл гарсан бүс нутагт томилолтоор явуулахгүй байх

· Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах

· Хоолны газарт олноороо цуглахгүй, цөөн тоогоор ээлжлэн үйлчлүүлэх

· Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах

· Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй, дасгал хөдөлгөөн хийх

· Боломжтой бол цахилгаан шат ашиглахгүй байх

· Гараа сайтар савандаж угаах

· Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх

· Амны хаалт зүүх

· Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх

· Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах

· Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг 4-өөс доошгүй хийх

· Шүлсээ хаяхгүй байх

                                          МХС ХХК ГАМШГААС ХАМГААЛАХ ШТАБ