• Ажилтнуудын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
• Ариутгал, цэвэрлэгээ хийх удирдамжийн дагуу ажиллах
• Аймаг, дүүргийн газрууд харьяа ОБГ-тайгаа хамтран ажиллаж байгаа мэдээллийг тогтмол ирүүлэх /7 хоног бүр/
• Хурал уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Ажилтнуудыг амны хаалтаар хангахад дэмжлэг үзүүлэх
• Өвчлөл гарсан бүс нутагт томилолтоор явуулахгүй байх
• Хурлын үеэр өрөөнд цэвэр агаар оруулах
• Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх
• Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт 2-оос доошгүй удаа сайтар арчиж цэвэрлэх
• Хурлын дараа шал, ширээ, сандал зэрэг хатуу гадаргууг сайтар цэвэрлэх
• Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй байх
“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн
Гамшгаас хамгаалах штаб
2020-04-14