Энэ сарын 25-ны өдөр “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Монголын шатрын холбоо” хамтран “Бид нэг гэр бүл” хандивын онлайн зэрэг тоглолтыг зохион байгууллаа. Тус тоглолтоос цугласан 9 100 000 төгрөгийн хандивыг ХӨСҮТ-ын захирал Д.Нямхүүд онлайнаар холбогдон гардуулсан юм.
Монголын шатрын холбооны тамирчдын зөвлөлөөс санаачилсан уг тоглолтод шатрын мастер тамирчид төдийгүй сонирхогчдын дунд нээлттэй зохион байгуулагдлаа.