“ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ” –ийн нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэм тогтоож, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа тул дараахь ЗӨВЛӨМЖИЙГ хүргэж байна.

Монгол улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу коронавирусын /COVID-19/ халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, хорио цээр, халдвар хамгааллын хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгуулахтай холбоотойгоор “ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ” –ийн нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэм тогтоож, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа тул дараахь ЗӨВЛӨМЖИЙГ хүргэж байна.

1. 2020 оны 05 дугаар сарын 07 –ны өдрийн 08:00 - 18:00 цагийн хооронд хөл хорио тогтоож орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлана.

2. МХС ХХК –ийн төв байр, КШ-35 салбар нь хөл хорио, хязгаарлалтын бүсэд хамрагдана.

3. Компанийн төв байранд ажилладаг ажилтан, албан хаагчдын тухайн өдрийн ажлын ачааллыг зохицуулж ажиллахыг газар, хэлтсийн дарга нар хариуцах.

4. Ажлын байрнаас гарахыг хориглох тул хоол, хүнсний тухайн өдрийн хэрэглээгээ бэлтгэж ирэх.

5. Эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг сайтар дагах, гар тогтмол угаах, амны хаалтаа тогтмол зүүх

6. Эмнэлэгийн болон бусад яаралтай тусламж авах шаардлага гарвал 101, 102, 103, 105 дугаарын утаснуудруу цаг алдалгүй хандах

ГАМШГААС ХАМГААЛАХ ШТАБ