“Ковид-19"-ын цар тахлын үеийн хариу арга хэмжээ ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулилтад харилцаа холбооны салбарын компаниуд хамтран ажиллалаа

Монгол Улсын шадар сайдын 2020 оны 33-р тушаал, Нийслэлийн Онцгой комиссын даргын 2020 оны 07 дугаар тушаалыг тус тус үндэслэн Чингэлтэй дүүргийн онцгой комиссын даргын ”Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага, сургуулийн зохион байгуулах, багийн бүрэлдэхүүнийг батлах тухай” 2020.04.30-ны өдрийн 06 тоот тушаалаар байгуулагдсан “Харилцаа холбоо, зарлан мэдээллийн баг”-ийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ниийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсын харилцаа холбооны салбарын томоохон компаниуд болох Мэдээлэл Холбооны Сүлжээ ХХК, Монголын Цахилгаан Холбоо ХК, Мобиком ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК, ЖиМобайл ХХК-иуд өргөн хүрээтэй хамтран ажиллалаа. Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Орлогч захирал, ЧД-ийн онцгой комиссын гишүүн Б.Мөнхбатаар ахлуулсан Харилцаа холбоо, зарлан мэдээллийн баг нь “БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖИЖ ХӨЛ ХОРИО ТОГТООГДОЖ, ХӨДӨЛГӨӨНИЙГ ХОРИГЛОСОН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ГЭМТЭЛ СААТЛЫГ ЗАСВАРЛАХ ДАДЛАГА ,СУРГУУЛЬ”-ийг 2020.05.07 –ны өдөр өөрсдийн санаачлага, хөрөнгөөр амжилттай зохион байгууллаа. Энэхүү дадлага, сургуулийн үед “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжиж, хөл хорио тогтоож, бүх төрлийн хөдөлгөөн хязгаарлалт хийсэн бүсэд харилцаа холбооны нийтийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор тухайн бүсэд шуурхай нэвтрэх, хамтран ажиллах, багийн нэгдсэн зохион байгуулалтад орох, халдвар хамгаалал, аюулгүй байдлыг хангах, онцгой комисс болон бусад байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах, эрх зүйн орчныг сайжруулах зэрэг олон асуудлуудыг тодорхой болгож, томоохон ахиц гаргаж чадлаа. Мөн Хөл хорио тогтоох үед Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын төв штабын интернетийн урсгалыг үнэ төлбөргүйгээр хязгааргүй горимд шилжүүлж, дүрс дамжуулалтын чанарын шаардлагыг өндөр түвшинд ханган, хороодыг дүрст хурлын системд холбох, нийтийн эзэмшлийн талбай, олон нийтийн газруудын хяналтын камерыг хянахад шаардлагатай дотоод сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах ажиллагааг инженер техникийн ажилчдынхаа хүчээр зохион байгуулж, хороодын дотоод сүлжээнд үзлэг, хийж шаардлагатай засвар үйлчилгээг хийж ажиллалаа.

ХАМТЫН ХҮЧЭЭР ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ!