Мобиком ХХК-тaй 10 дах гэрээгээ амжилттай үзэглэлээ

Мэдээлэл Холбооны Сүлжээ ХХК нь харилцаа холбооны оператор компаниудын сүлжээ, тоног төхөөрөмжийн техникийн ашиглалт үйлчилгээг (аутсорсингийн) гэрээгээр хариуцан байнгын найдвартай ажиллагааг ханган ажилладаг. Монголын ууган оператор компани болох Мобиком ХХК-тaй 2010 онд техникийн хамтын ажиллагаагаа эхэлж байсан бол 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 10 дах гэрээгээ амжилттай үзэглэлээ.